Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиар нийслэлийн МАН 33 суудал авч,ялалт байгуулаад байгаа. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Бидэнд итгэл үзүүлж, олонхийн санал өгсөн сонгогчдодоо баярлалаа. Сонгогчид улс төрийн намын мөрийн хөтөлбөрийг дүгнэдэг юм байна. Бид мөрийн хөтөлбөрөө 100 хувь биелүүлнэ. Манай намыг дэмжсэн дэмжигч, журмын нөхдөдөө баярлалаа. Манай нам сонгуульд оролцохдоо иргэдээ аз жаргалтай, эрүүл, айх айдасгүй, амар тайван Улаанбаатарт амьдруулах зорилго тавьсан. Зорилгодоо хүрэхийн тулд холыг харж, дундыг ширгээж, ойрыг хийх болно” хэмээв. Мөн төрийн албыг цомхон, чадварлаг мэргэжлийн багаар бүрдүүлж ажиллахаа онцоллоо.
Н.Энх http://www.shuud.mn/content/read/470471.htm
Сэтгэгдэл