90 бие даагчийн дууль


90 бие даагчийн дууль Удахгүй болох УИХ-ын сонгуульд бие даан оролцохоор 90 орчим хүн Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Энэ сарын 20-ны байдлаар уг тоо 80 байсан ч ийнхүү нэмэгдэв. Нам, эвсэл, бие даагчид энэ сарын 30-ны дотор СЕХ-нд сонгуульд оролцох тухайгаа мэдэгдэж, бүртгүүлнэ. Ингэхдээ мөрийн хөтөлбөртөө аудит хийлгэсэн байх ёстой юм. Тэгэхээр мөрийн хөтөлбөрийг хянаж, аудит хийх хугацааг тооцоолж СЕХ-ноос "Энэ сарын 20 гэхэд мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүл” гэсэн чиглэл өгсөн аж.

Түүнээс биш өнөөдөр ч та мөрийн хөтөлбөртөө аудит хийлгэхээр хандаж болох нь. Гэвч 30-ны өдөр хүртэл таны хөтөлбөрийг хянах хугацаа л давчуу болно гэсэн үг. ҮАГ-ын дарга энэ сарын 25-наас хойш мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд ч 30-нд амжиж хянах боломж бараг байхгүй гэдгийг анхааруулсан байна лээ.

Манай улсын түүхэнд 2008 онд 45 хүн УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшсэн нь хамгийн оргил үзүүлэлт байсан аж. Харин энэ удаагийн сонгууль эл рекордыг эвдэх нь. Бие даагчид юунд ингэж хошуурна вэ. Сонгуулийн хууль тэдэнд "виз” авах боломж олгох уу.

УИХ "ЭРЭЭВЭР ХУРААВАР” БОЛЧИХВОЛ ЯАХ ВЭ

Өнгөрсөн зургаан сонгуульд хамгийн цөөндөө 18, ихдээ 45 хүн бие даан өрсөлдөж байсан ч УИХ-д сонгогдсон рекорд нь ердөө гуравхан. 2004 онд 15 хүн бие даан нэр дэвшээд Д.Одхүү, Р.Амаржаргал, Я.Санжмятав гурав гарч ирсэн. Тэд бол АН-ын гишүүд. Гэхдээ тухайн жилд нэр дэвших боломж олдоогүй учраас бие даасан юм. 2012 оны сонгуульд 26 бие даагч өрсөлдөөд Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар л сонгогдсон. Тэдний хоёр нь МАН-ын гишүүн ч дээрх шалтгаанаар бие даасан.

Оны өмнөхөн хийсэн судалгаагаар бие даагчдын рейтинг эрс өсөж, С.Ганбаатар бүр заримд нь тэргүүлсэн тохиолдол бий. Гэвч УИХ-д гурван бие даагч сонгогдоод ямар үр дүн гарсан юм бэ. Үнэндээ хийж буй ажлыг нь үгүйсгэхээс нэг их хэтэрсэнгүй. Энэ гурван эрхэм ч бас "Бид цөөдөж байна, хүч хүрэхгүй нь” гээд тус тусдаа нам бараадсан.

Олон хүн бие даан өрсөлддөг ч үр дүн нь иймэрхүү. Гэвч энэ удаа улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн, салхи эргэсэн хэмээн үзэж буй учраас л бие даан нэр дэвших хүмүүсийн тоо рекордоо хоёр дахин нэмсэн биз. Тэр хэрээр нөгөө талд нь "УИХ-д баахан бие даагч гараад ирвэл төр самарна. Тал талд яриад, эрээвэр хураавар шийдвэр гаргачихаад буцаж хариуцлага тооцох хүн ч олдохгүй. Замбараагаа алдана” хэмээн болгоомжилж байна.

Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.