...Энгүй сайхан түүнд 100 зүрх тэмүүлж
Эцэс сүүлд нь харин 99 нь шархална... Н.Нямдорж гуайн
шүлгийн энэ мөр санаанд буугаад болдоггүй. Утга агуулга нь ойрын хоёр
өдөр өрнөж буй улс төрийн үйл явдалтай дүйгээд байгаа юм л даа. Эгэлгүй
сайхан бүсгүй нь энэ удаа нийслэлийн ИТХ болж байна.
Уг "сайхан бүсгүй”-н зүрх сэтгэлийг эзэмдэж, зөөлөн сэнтийд нь тухлахын
тулд 100 биш, 314 хүн горилсон юм. 11 нам, хоёр эвслийн болон 19 бие
даан нэр дэвшигч байлаа. Гэвч эцэст нь есөн намын 238 хүн л шалгуурт
тэнцэж, 76 зүрх "шархалж” үлдэв. Шалгуураа давж чадаагүй, хуулиа
мөрдөөгүй бол "уйлаад” үлдэхээс яах билээ. Гэвч хаа хаана л эргэлзээтэй
зүйл болчих шиг.
МЭДЭЭГҮЙ ЮҮ, МЭДЭХИЙГ ХҮСЭЭГҮЙ ЮҮ
Уг сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, эсэхийг аймаг, нийслэл, сум,
дүүргийн сонгуулийн хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав
хоногийн дотор шийдвэрлэнэ. Энэ хугацаа уржигдар дуусаж, нийслэлийн
Сонгуулийн хороо ИТХ-д өрсөлдөхөөр болсон хүмүүсийг зарласан нь тэр.
Ингэхэд "Тусгаар тогтнол, эв нэгдэл” болон "Эх орончдын нэгдсэн эвсэл”
жагсаалтаас хасагдав. Нийслэлийн Сонгуулийн хороо үүний шалтгааныг "Орон
нутгийн сонгуульд зөвхөн нам оролцохоор хуульд заасан” хэмээн
тайлбарласан.
Сонгуулийн хуулийн 14.1-т үнэхээр тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт
салбартай, санал хураалт болохоос 180-аас доошгүй хоногийн өмнө Дээд
шүүхэд бүртгүүлсэн нам орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй
байхаар заажээ. Тэнд эвсэл, бие даагч гэсэн өөр заалт байхгүй.
Аливаа сонгуульд нэр дэвшүүлэх гэж буй нам, эвсэл эхлээд хуулиа
судлах нь зүй ёсны хэрэг. Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх гэсэн
14 дүгээр зүйлийг нийслэлийн ИТХ-д өрсөлдөх гэж буй хэн ч хамгийн
түрүүнд унших ёстой. Дээрх хоёр эвслийн төлөөлөл өчигдөр мэдээлэл хийв.
Нийслэлийн ИТХ-д эвсэл оролцох заалтыг сонгуулийн хуулиас хассаныг
уржигдар л мэдсэн мэт аашилсан.
МНН-ын дарга О.Бум-Ялагч "Сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд
өөрчлөлт оруулахыг хориглох заалтыг мартчихсан юм чинь энэ мэт алдаа бол
зовлон биш байх” гэсэн. Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын төлөөлөгч
"Хуулийн 14.1-т нам нэр дэвшүүлнэ гэсэн. Гэхдээ эвсэл нэр дэвшүүлэхийг
хориглоно гэсэн заалт байхгүй. Хориглоогүй бол зөвшөөрнө гэсэн үг.
Тэгээд ч манай эвсэл мөрийн хөтөлбөрөө нийслэлийн Аудитын газар хүргүүлж
хянуулахад юм хэлээгүй.
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.
Сэтгэгдэл