Монгол Улс Оросын “Спутник V” вакциныг бүртгэлээ


     Монгол Улс Оросын “Спутник V” вакциныг бүртгэлээ
       Монгол Улсын Эрүүл мэндийн яам ОХУ-ын "Спутник V” коронавирусний вакциныг бүртгэсэн тухай Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдэгдэв. 
"Коммерсант" агентлагийн мэдээлснээр, Монгол Улс "Спутник V" вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгосон 23 дахь орон болжээ. "Монголын  Эрүүл мэндийн яам Оросын "Спутник V” коронавирусний вакциныг бүртгэсэн тухай Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдэгдэж байна. Бүртгэх шийдвэрийг тус улсад эмнэлзүйн нэмэлт туршилт явуулахгүйгээр онцгой байдлын үед ашиглах журмаар гаргасан” хэмээн тус сангийн мэдэгдэлд дурдав.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.