УОК-ын дарга С.Амарсайхан иргэд оршин суудаг дүүргийнхээ дэлгүүр, эмийн сангаар л үйлчлүүлнэ


 УОК-ын дарга С.Амарсайхан иргэд оршин суудаг дүүргийнхээ дэлгүүр, эмийн сангаар л үйлчлүүлнэ

Иргэд оршин суудаг дүүргийнхээ дэлгүүр, эмийн сангаар л үйлчлүүлнэ. Цагдаа , Дотоод цэргийнхэн бүх чиглэл, бүх гудамжнд ажиллана. Цагдаа нарт иргэдтэй хэрхэн харилцах заавар зөвлөгөөг өгсөн. Мэргэжлийн түвшинд, эелдэг байхыг анхааруулсан.

Нэг хэсэг иргэн бүх заавраа биелүүлээд зарим нь биелүүлдэггүй байж болохгүй. Иймд амны хаалт зүүгээгүй гэх мэт зөрчилд иргэдэд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцно.     

Ирэх 12 хоногт гурван чиглэлээр ажиллана. Хэн юу хийх нь тодорхой болсон.

  • Гуравдугаар шатлалын эмнэлэгт үйлчлүүлэх иргэд 1 болон 2 дугаар шатлалын эмнэлгийн эмчийн бичгийг биедээ заавал авч явна.
  • Дэлгүүрүүдийг нэг урсгалтай болгох, кассын дэргэд заавал хаалт суурилуулах шаардлага тавина.    
  • Цаашид бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг дөрөв ангилна.  

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.