А.Амбасэлмаа: "Сүүлийн 24 цагт 37,530 хүнд шинжилгээ хийж халдварын 33 тохиолдол шинээр бүртгэгдлээ


А.Амбасэлмаа: "Сүүлийн 24 цагт 37,530 хүнд шинжилгээ хийж халдварын 33 тохиолдол шинээр бүртгэгдлээ 

Хавьтлууд болон "Нэг хаага-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илрүүлсэн бөгөөд 24 нь хавьтлын шинжилгээгээр илэрсэн. Харин 9 тохиолдол нь "Нэг хаага-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн. 

 

Энэ сарын 11-нээс хойш "Нэг хаага-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 200 мянган гаруй хүнийг шинжилгээнд хамруулж өнөөдрийн байдлаар нийт 26 халдварын батлагдсан тохиолдлыг илрүүлээд байна. Халдварын нэг тохиолдлыг илрүүлэхэд хамгийн багадаа 4, 5 цаашдаа хэдэн зуу хүртэлх хавьтлыг шинжилж халдварыг илрүүлдэг чухал ач холбогдолтой.

Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч гэртээ гарсан. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2,416 болсон бол үүнээс 1,760 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 643 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 3, хүндэвтэр 77, хөнгөн 561 байна" гэв.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.