БНСУ руу зургаан удаагийн нислэг үйлдэнэ


БНСУ руу зургаан удаагийн нислэг үйлдэнэ 

Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг тусгай үүргийн нислэгээр татан авч буй. Судалгаагаар 9143 иргэн  эх орондоо яаралтай  буцах хүсэлтээ гаргажээ. Тэдний 50-60 хувь нь БНСУ-д ажиллаж амьдардаг иргэд аж. Иймд тус улс руу ирэх сард зургаан удаагийн чартер нислэг үйлдэхээр товлосныг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэв. Тэрбээр "Гуравдугаар сард 12-оос доошгүй чартер нислэг үйлдэхээр товлосон. БНСУ болон Токио, Казахстан, Европын орон луу тусгай үүргийн нислэгээр иргэдээ татна.Мөн дөрөвдүгээр сард 12-14 удаагийн тусгай үүргийн нислэгтэй. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өгнө” гэв.

Улсын онцгой комисс/УОК/-ын өртгөтгөсөн хурлаар тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлсэн. Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг ирэх гурав, дөрөвдүгээр сард багтаан татах, ингэхдээ сард 10-14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан үүрэг болгосон билээ.

Эх сурвалж: News.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.