Газрын дээрэмчин гэгддэг Монголын Үндэсний Их сургууль оюутны ЭРХЭНД ХАЛДСААР байх уу??


 

Газрын дээрэмчин гэгддэг Монголын Үндэсний Их сургууль оюутны ЭРХЭНД ХАЛДСААР байх уу??


Монголын хамгийн том хувийн сургууль гэх нэрийг өөрсөддөө өгч Гандангын дэнж дээр сүрхий өндөр барилга барьсан Монголын Үндэсний Их Сургуулийг дагасан хэл ам одоог хүртэл тасрахгүй бололтой. Анх үүд хаалгаа нээхдээ л улсын сургуулийн нэртэй ижил, төстэй хэмээгдэж орон нутгаас ирсэн оюутнуудыг төөрөгдөлдүүлэн, олон эцэг эхчүүдийг бухимдуулаад авсан. 

Харин өнөөдөр /2021.0.24/ тус сургуулийн сургалтын алба, менежер болон маркетингын албаны даргын талаарх оюутантай харьцсан чат болон зураг цахим хуудсаар тарлаа. Үүнээс харахад оюутантай хамгийн ойр ажиллаж, тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өгөх ёстой МҮИС-ийн сургалтын албаныхны харилцаа хандлага хүний ёсноос хэтэрчээ.

Цар тахлын хүнд хэцүү цаг үед бүхий л айл өрхүүд эдийн засгын хямралд өртөж, оюутан залуучууд танхимын сургалт авч чадахгүй байгаа учир сургалтын төлбөрөө төлөх, төлөхгүйн учираа олохгүй яваа. Аливаа боловсролын байгууллагын нүүр хуудас бол харилцааны соёл байдаг. Гэвч өөрсдийн оюутнуудыг дүнгээр нь боож, мэдэх эрхэнд халдаж, хэл амаар доромжлох нь боловсролын салбарынхнаас гарч буй харилцаа хандлага яав ч биш. 

 Төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэгийн урамшууллаа маркетингаа болгосон тус сургууль нь нэрний маргаан, газрын маргаан, хөдөө орон нутгийн иргэд болон нийт ард түмнийг төөрөгдөлд оруулсан, оюутны мэдэх эрхэнд халдсан, тэдэнтэй зүй зохисгүй харьцсан, гутаан доромжилсон зэрэг асуудлуудыг харахад татан буулгахад хангалттай нотолгоо болж байна.!! 

May be an image of text



May be an image of text

Боловсролын салбарыг уландаа гишгэлж сургууль нэртэй энэ мэт мөнгө хүүлэгчдэд өдийг хүртэл яагаад хариуцлага тооцож чадахгүй байна вэ??? 

Улс орны хамгийн чухал салбар бол Боловсролын салбар. Тиймдээ ч уг салбарт хэн нэгний эрх ашиг нөлөөлөх учиргүй. Боловсролын системийг ийнхүү самарч байгаа уг сургуулийн асуудлыг шийдэх бүрэн эрх Салбарын яамд бий. Оюутнуудыг мөнгөний уурхай болгож, өөрсдийн утсан хүүхэлдэй мэт санасан МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ-д зохих ёсны хариуцлага тооцож, татан буулгахыг БСШУ-ын сайд Л.Энх-Амгалангаас шаардаж байна. 


ЭХ СУРВАЛЖ: SCANDAL.MN

May be an image of text

May be an image of textMay be an image of text

May be an image of one or more people and text that says 'Comments 93 SHARE Write a comment...'

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.