ӨМНӨГОВЬ АЙМАГТ ШУТИС-ИЙН САЛБАР СУРГУУЛЬ БАЙГУУЛНА


ӨМНӨГОВЬ АЙМАГТ ШУТИС-ИЙН САЛБАР СУРГУУЛЬ БАЙГУУЛНА

 

Орхон аймаг дахь Эрдэнэт үйлдвэр ХХК-ны дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН үйл ажиллагаатай танилцлаа. 800 гаруй оюутантай, сургалтын төлбөр нь дунджаар 2-2,5 сая төгрөг байдаг. Түүнчлэн хамтарсан магистрийн сургалтыг явуулж, орон нутагтаа шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэж байна. Манай аймгийн Политехникийн коллеж нь тоног төхөөрөмж, сургалт явуулах байр хангалттай сайн. ШУТИС-ийн салбар сургуулийг байгуулах анхны уулзалт ажлууд хийгдсээр байна. Тус сургуулийн эрдэмтэн багш нарын баг манай аймагт ажиллаж коллежийн үйл ажиллагаатай танилцсан бол энэ удаад аймгийн удирдлагууд Орхон аймаг дахь ШУТИС-ийн салбар сургуулийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судалсан юм. Уул уурхайд шаардлагатай боловсон хүчнийг орон нутагтаа бэлтгэх ШУТИС-ийн салбар сургуулийг Өмнөговь аймагт байгуулах боломж байна. Салбар сургууль байгуулагдсанаар залуусд өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг чадвараа дээшлүүлэх олон боломж бий болно.

ӨМНӨГОВЬ АЙМАГТ ШУТИС-ИЙН САЛБАР СУРГУУЛЬ БАЙГУУЛНА

 

ӨМНӨГОВЬ АЙМАГТ ШУТИС-ИЙН САЛБАР СУРГУУЛЬ БАЙГУУЛНА

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.