МАН, МАХН хоёр нэгдэх эсэх асуудал сүүлийн үед их яригдах болов. Нэгдэх нь гэсэн мэдээлэл ч хэвлэлүүдээр гарах буй. Үүнд МАХН-ын дарга Н.Энхбаяр дараах хариултыг өгчээ. “Дарга бол солигддог. Тиймээс би энд нийлнэ нийлэхгүй гэж мэдэмхийрч суумааргүй байна. МАХН бол миний өмч, компани биш шүү дээ. Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёр ярьж сууж байгаад шийдчих асуудал биш. Намын анхан шатны байгууллагын дарга, гишүүд хуралдаж ард түмний санал асуулга явуулж олонх нь хоёр нам цаашдын том зорилтын төлөө 100 жилийн ойгоороо нэгдэх хэрэгтэй гэж үзвэл би энд юу ч гэж хэлээд нэмэргүй. Тиймээс энэ ярилцлагаар дамжуулан ард иргэдээ дэмжихийг уриалж байна” гэв
Сэтгэгдэл