Н.Энхбаяр МАХН-ыг орхиж, АН-д элсэнэ


Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр МАХН-ыг санхүүжүүлэхээ больжээ гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд цацагдах болов. Бүр үүнтэй зэрэгцээд тус нам орон нутгийн сонгуульд ч оролцохгүй гэсэн мэдээлэл явж байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын тухайд дахин ял сонсож магадгүй нөхцөл байдалд ороод байгаа энэ цаг үед юун МАХН, юун орон нутгийн сонгууль бодох манатай яваа нь ойлгомжтой.

Тэрбээр мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодлоо ч бас энэ удаад орхисон гэнэ. Энэ тухай тус намын дэд дарга Э.Эрдэнэжамъян  хэвлэлд өгсөн ярилцлагадаа, " Би Н.Энхбаяр даргаас өөрийнх нь байр суурийг сонссон. Сонгуульд орохгүй гэсэн. Миний хувьд Н.Энхбаяр дарга нэгэнт нэр дэвшихгүй гэж байгаа бол манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд орох хэрэггүй гэж үзэж байгаа. Шаардлагатай бол бид Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн шийдвэр, тогтоол гаргахад бэлэн байна" хэмээн ярьсан байдаг.

Тэгвэл орон нутгийн сонгуульд оролцохоос татгалзаж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас нэрээ татаж буйгаа зарласан Н.Энхбаяр АН-д элсэхээр тус намын удирдлагуудтай ярилцаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Магадгүй шахаанд орсон Н.Энхбаяр сүүлчийн хоргодох газраа Ардчилсан нам хэмээн харсантай энэ нь холбоотой бололтой.

Х.Онон

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.