"Улсын Их Дэлгүүр Таны Дурсамжид" гэрэл зургийн уралдааныг зарлаж байна


"Улсын Их Дэлгүүр Таны Дурсамжид" гэрэл зургийн уралдааныг зарлаж байна 

Улсын Их Дэлгүүрийн түүхэн 100 жилийг ойг тохиолдуулан "Улсын Их Дэлгүүр Таны Дурсамжид" гэрэл зургийн уралдааныг зарлаж байна
Өндөр хоршооноос Улсын Их Дэлгүүр хүртэлх 100 жилийн хугацаанд монголчууд бидний нийгэм соёл, ахуй амьдралд ямар өөрчлөлт шинэчлэлтийг бий болгож буйг ирээдүй хойч үедээ таниулах, түүхэн гэрэл зургийн цоморлог болгон өв болгон үлдээх нь уралдааны зорилго юм.

 

Шагналын сан:

  • Нэгдүгээр байр - 1.000.000₮
  • Хоёрдугаар байр - 700.000₮
  • Гуравдугаар байр - 500.000₮

Гэрэл зураг хүлээн авах хугацаа:

2021.03.03 - 2021.03.26 хүртэл marketing@nomin.net хаягаар гэрэл зургийг богино хэмжээний тайлбарын хамт, овог нэр, холбогдох утсаа бичиж ирүүлнэ.

Ялагчийг: 2020.03.31-нд тодруулна

Уралдааны шалгуур:

  • Бүтээл нь уралдааны сэдэвт нийцсэн байх
  • Бүтээл нь 2008 оноос өмнөх түүхэн зураг байх
  • Зургийг чанартай JPG формат руу хөрвүүлсэн байх

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.