Соёлын сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2021 онд хамтран ажиллах гэрээ байгуулав


 Соёлын сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2021 онд хамтран ажиллах гэрээ байгуулав

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинарыг Төрийн ордонд зохион байгуулав. 

 

Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин соёлын салбарт 2021 онд баримтлах бодлого, үйл ажиллагаа, орон нутагт соёлын чиглэлээр хамтарч ажиллах талаар мэдээлэл хийлээ. 

Үүний дараа тэрбээр  21 аймаг, нийслэлийн Засаг дарга нартай соёлын салбарын хууль тогтоомжид заасан чиг үүрэг, Алсын хараа-2050”, "Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний хүрээнд соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх, соёлын өвийг хамгаалах, үндэсний агуулгатай инноваци шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж, хөгжүүлэх чиглэлээр" 2021 онд хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

 

Эх сурвалж: Соёлын яам


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.