Хөвсгөл аймгийн Ханх суманд 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөв


Хөвсгөл аймгийн Ханх суманд 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөв 

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн "Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 323 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 39 км-т, өнөөдөр 06:42 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 06:52 цагт Онцгой байдлын албанд цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.