ЦЕГ- Амь хохирогч 39 настай эмэгтэй гэр бүлийн маргаантай байсан гэх мэдээллийн дагуу нөхрийг нь саатуулсан


	 ЦЕГ- Амь хохирогч 39 настай эмэгтэй гэр бүлийн маргаантай байсан гэх мэдээллийн дагуу нөхрийг нь саатуулсан

 

БЗД-ын 26 хороонд байрлах Элизабет хотхонд өндрөөс унаж нэгэн иргэн амиа алдсан хэрэг гарсан.Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ын дарга Б.Баатархүү мэдээлэл өгсөн байна.

Б.Баатархүү:  Цагдаагийн байгууллагад 12 цагийн үед өндрөөс хүн унаж нас барсан гэх мэдээлэл ирсэн. Хохирогч тус байранд оршин суудаг эмэгтэй 39 настай С-гэж иргэн байсан.  Амиа алдсан хохирогч нь гэр бүлийн маргаантай байсан гэх мэдээлэл байна, энэ асуудалтай холбогдуулан түүний нөхөр болох 39 настай Б-г саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явж байна.

Мөн тус хороонд явагдаж байгаа жагсаал хууль бус үйл ажиллагаа  явж хэргийн бодит мэдээллээс ташаа өөр мэдээллүүд иргэд олон нийтэд хүрч байна.

УОК- улбар шар бүсрүү шилжсэн байгаа бөгөөд олны хамарсан жагсаал цуглаан хийхыг хориглож байгаа энэ асуудал дээр маөн цагдаагийн байгууллагаас шалгалт явагдаж байгаа.

Талийгаачыг ар гэрийг хүндэтгэж худал ташаа мэдээллийг олон нийтэд хүргэхгүй байхыг хүслээ. Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах үйл ажиллагаа одоо явагдаж байгаа бөгөөд энэ асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэнэ. Хохирогч гэр бүлийн хүнтэйгээ маргаантай байсан гэх үндэслэлээр гэр бүлийн хүн болох нөхрийг нь яг одоо шалгаж байна.




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.