Он гарсаар гуравдугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийслэл Булган, Дорнод, Сүхбаатар аймгийн дөрвөн суманд нийт дөрвөн удаагийн ой, хээрийн түймэр дуудлага бүртгэгдсэн байна.
Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 1.5 га ой, 16,350 га хээрийн талбай буюу нийт 16,351.5 га талбай өртжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ой, хээрийн гал түймрийн дуудлага 69.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Иргэд та бүхэн ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл