Дорнод аймаг хуурайшилт ихтэй, түймрийн аюултай түвшинд байна


Өнөөдрийн байдлаар манай орны ой, хээрийн бүс нутагт хуурайшилт ихтэй байна. Энэ нь дээрх нутгаар өвлийн улиралд хур тунадас бага орж, цасан бүрхүүл тогтоогүй, мөн 2 дугаар сарын сүүлийн хагас, 3-р сарын эхэнд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байсантай холбоотой юм. 

 

 


Иймээс 2019 оны 3 дугаар сарын 12-ны байдлаар Хөвсгөлийн ихэнх, Архангай, Төв аймгийн хойд, Орхон аймгийн нутаг дэвсгэр хуурайшлын бага, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Сэлэнгэ аймгийн нутаг, Төв аймгийн хойд, Булган, Архангай аймгийн зүүн хэсэг, Өвөрхангай аймгийн нутгаар хуурайшлын зэрэг дунд, харин Дорнод аймгийн хойд хэсэг хуурайшилт их буюу түймрийн аюултай түвшинд байна. Үүний зэрэгцээ ойрын өдрүүдийн цаг агаарын төлвөөр эдгээр хуурайшлын зэрэглэл өндөртэй байгаа бүс нутгаар хур тунадас орох магадлал бага, салхи шуургатай байх төлөвтэй байна. Тиймээс ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан хуурайшилт ихтэй эдгээр бүс нутагт ойн аж ахуйн арга хэмжээ, аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр зорчихдоо шүдэнз, татсан гал, цог, нурмыг бүрэн унтрааж болзошгүй ой хээрийн түймрээс сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.