Инээдмийн баярыг хэн санаачилж, хэрхэн үүссэн бол…


Инээдмийн баярыг хэн санаачилж, хэрхэн үүссэн бол…

 

Энэ өдөр бол дөрөвдүгээр сарын нэгэн. Олон улсын инээдмийн баярын өдөр тохиож байна. Энэхүү баярыг дэлхийн олон улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг. Үүсэл гарлын тухай авч үзвэл, Григорийн он тооллын дараахнаас туйлдаж ядарч зовсон ард түмнийг хөгжөөх зорилгоор инээдмийн баяр гэгчийг тэмдэглэж ирсэн гэх нь бий.

Европын орнуудад 17 дугаар зууны үед үүссэн гэх нь ч бий. Францын хаан энэ өдөр болдог шинэ жилийн баярыг нэгдүгээр сарын нэгэнд тэмдэглэж байхыг зарлигдсан. Үүнийг эсэргүүцэгчид дөрөвдүгээр сарын нэгэнд тэмдэглэлт баяраа хийсээр байж. Гэхдээ нэгэнт эрх баригчдаас баярыг эл өдөр тэмдэглэхийг болиулсан тул зарим хүн тоглоом тохуу болгон нэгнээ хуурч байснаас үүссэн гэдэг.

Ямартай ч инээдмийн баярыг хаанаас хэн санаачилсан, хэрхэн үүссэнийг бүгд мэдэхгүй ч улс орон бүр тэмдэглэн өнгөрүүлж байна. Бүх нийтээрээ, нийгмээрээ ч “молиго” үмхэх энүүхэнд. Америкт “Sun” сонин судлаач Жон Фредрих Хершиль дуран авиа бvтээж саран дээрх амьтан, ургамлыг нээлээ. Сарьсан багваахай мэт далавчтай аварга сармагчинг харлаа гэж мэдээлсэн нь “4 сарын 1” байв.

Манай улсад “Монголын залуучууд” сонины нэгэн дугаарт Монголд анх удаа Алмас барилаа гэсэн өгүүллэг нийтлэгдэж нийгмээрээ нэг шуугьсан ч эцэст нь “4 сарын 1” гэв.

Мөн тэнэгүүдийн баяр, маанагуудын өдөр гэх нь ч бий. Хуурдаг өдөр гэдгийг мэдсээр байж хууртаад л байдаг болохоор тэгж нэрлэсэн ч байж болох.

Манайд 1968 оноос эхлэн Монголын Зохиолчдын Хороо дөрөвдүгээр сарын 1-нийг инээдмийн өдөр болгон жил бүр тэмдэглэж байхаар тогтжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.