Олимпийн аварга Н.Түвшинбаяр “Юу ч санахгүй байна” гэжээ


Олимпийн аварга Н.Түвшинбаяр “Юу ч санахгүй байна” гэжээ

 

Багын найз, хамтран зүтгэгч, өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, хүнд гэмтээсэн МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг хууль сахиулагчид өнгөрсөн баасан гаргийн үдээс хойш эмнэлгээс нь авч гаран, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст авчирч, сэжигтнээр тооцон мэдүүлэг авсан юм.

Эх сурвалжийн өгүүлснээр олимпын аварга Н.Түвшинбаяр найзыгаа зодож гэмээтсэн талаараа "Би юу ч санахгүй байна” гэхээс өөр зүйл яриагүй гэх. Бидэнд олдсон мэдээллээр хохирогч Э.Энхбатын бие хүнд хэвээр байна. Жүдогийн холбооныхонд зарим эмчийн хэлснээр "Хохирогч үхэх, сэхэхийн заагт байгаа, хөл дээрээ босно гэх магадлал тун бага” гэнэ.

Үй зайгүй найзыгаа яагаад нэвширтэл нь зодов гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Зочид буудалд тэд хоёулхнаа байсан бололтой. Мөрдөн байцаалтын явцад бүх зүйлийн учир тайлагдах хэдий ч олимпын аварга Н.Түвшинбаярыг хүнд ял шийтгэл хүлээж байгаа нь тодорхой байна.

УИХ-ын сонгуулийн өмнө Булган аймагт хүн зодсон, бусдыг хүчирхийлсэн байж болзошгүй гэх зэргээр Н.Түвшинбаярын өмнө өдүүлсэн хэргүүд ч сөхөгдөж магадгүй байгааг цагдаад ойр эх сурвалж үгүйсгээгүй юм. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.