"Хатуу хөл хорионы үеэр архи согтууруулах ундааны зүйл зарахыг хориглох эцсийн шийдвэр гараагүй байна"


 
Бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 10-25-нд буюу 15 хоногийн хугацаанд Улаанбаатарт хатуу хөл хорио тогтоож, иргэн бүрд 300,000 төгрөг олгохоор болсныг өнөөдөр Засгийн газраас зарлалаа.

Энэ үеэр хатуу хөл хорионы үеэр архи, согтууруулах ундааны төрлийн зүйл худалдан борлуулах эсэх талаарх сэтгүүлчийн асуултад Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "Хатуу хөл хорионы үеэр архи согтууруулах ундааны зүйлийг худалдан борлуулахыг хориглох эсэх шийдвэр гараагүй.

 

Хатуулаг болон градус өндөртэй архийг хязгаарлах үгүй талаар мэргэжлийн байгууллагууд санал боловсруулж байгаа. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй" хэмээн хариуллаа.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.