Олимп эхлэхэд 100 хоног үлдлээ


Олимп эхлэхэд 100 хоног үлдлээ

 

Японы Фүкүшима мужаас өнгөрсөн сард эхэлсэн олимпын бамбарын аялал Осака хотноо үргэлжилж байна. Өчигдөр тус хотод олимпын бамбар аялуулах үйл ажиллагаанд Японы усан спортын олимпын хос медальт тамирчин Теракава Аяа, туялзуур сэлэмний төрөлд эх орондоо олимпын анхны медалийг авч ирсэн Ота Юүки нар оролцжээ. Япон улсын 47 муж, 859 хот, тосгоноор өртөөлж, 10000 гаруй хүн буухиалах "Токио-2020” зуны XXXII олимпын наадмын бамбар 100 хоногийн дараа олимпын цэнгэлдэхэд мандах юм.  

Цар тахлаас үүдэн бүтэн жилээр хойшилсон энэ удаагийн олимп хатуу дэг журмын дор, үзэгчгүй зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Манай улс одоогийн байдлаар Токиогийн олимпын наадамд оролцох 21 эрх аваад байгаа юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.