УОК хөл хориог 14 хоногоор сунгах санал гаргалаа. Саналыг маргааш болох Засгийн газрын ээлжит бус хурлаар эцэслэнэ.
УОК-ын дэргэд ажиллаж буй эрдэмтэд болон ЭМЯ хөл хориог сунгах саналтай байгаа юм. Энэ сарын 12-ноос улс даяар хатуу хөл хорио тогтоосон боловч нийслэлд өдөрт 1200-1300 тохиолдол илэрсээр байгаа тул дээрх саналыг гаргажээ. Одоо 22.00 цагаас УОК хэвлэлийн бага хурал хийнэ. Бид та бүхэнд хурлыг шууд дамжуулан хүргэх болно.
Сэтгэгдэл