Өнөөдөр Улаанбаатар хотод салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурч байна.
Тэгвэл хүчтэй салхины улмаас Энхтайвны гүүрний гэрлийн шонгууд хазайж, зарим нь унажээ. Холбогдох байгууллагуудаас тус гэрлийн шонгуудыг засварлаж байгаа юм. Иймд салхи шуурга намдаж, засварын ажил дуустал хүртэл Энхтайвны гүүрээр зорчихгүй байхыг анхааруулж байгаа юм. Түүнчлэн Улаанбаатар хотын бусад хэсгүүдэд ч авто замын голын хайс, хашлаганууд салхины улмаас нурж, автомашинаар хөдөлгөөнд оролцож буй иргэдэд хохирол учруулж болзошгүй байгаа тул иргэд та бүхэн албан болон эрүүл мэндийн зайлшгүй шаардлагаар хөдөлгөөнд оролцох гэж байгаа бол анхаарал болгоомжтой зорчино уу.
Сэтгэгдэл