Хэл хөл хорио ба Иргэдийн үнэн төрх


 

Хэл хөл хорио ба Иргэдийн үнэн төрх

 

Энгийн үедээ өдөр хоногоо аргацааж зээлээс зээлийн хооронд хэнээс ч гуйхгүй хэнд ч гай бололгүй бусдад төвөг удахгүй амьдарч байсан эгэл бор иргэд.

Ковид-19 цар тахал манай улсын эмзэг эдийн засгийг, том дарга нарын ичих нүүргүй эрээ цээргүй үнэн нүүр царайг төвөггүй дэлгээд өглөө. Энэ бол коронавирусээс болж үүссэн нийгэм биш зүгээр унахад бэлэн болсон эдийн засгийн хямрал,  шуналдаа туйлж байсан дарга нарын үнэн төрхийг вирус илчлээд гараад ирэх нь энэ.

Монгол орон ардчилал, зах зээлийн замаар тууштай замнаж ирсэн ч нийгмийн шударга ёс алдагдаж, хүн бүр эрх тэгш байх ардчилалын үндсэн зарчим гажуудаж, цөөн хэсэг нь хэт баяжиж, нийгмийн тэгш бус байдал ахуй, амьдрал, ажил үйлс бүхэнд нь мэдрэгдэх болсон хэмээн нийгэм бараг бүхэлдээ бухимдалтай явах болсон нь орчин цагт гэм буруутныг эрэн хайх нийгмийн сэтгэл зүйн эмгэг бий болоход таатай хөрс болсон нь бодит үнэн. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй.

Ядарсан иргэд нь нэгэндээ л туслаж харин сайхан амьдрахын төлөө татвараа төлсөн мөнгөөр нь дарга нар нь туйлж  том ярьж хатуу хөл хорио тогтоож ард иргэдээ хориод харин өөрсдөө хотын шөнөөр хүүхэн дагуулаад зугаалж цэнгээд явдаг, Ард иргэдэдээ архи зарж болохгүй харин өөрсдөө согтуу машинаараа хурдлаж дүрэм зөрчөөд явахад асуудалгүй болсон нийгэм.  

Хэн ч хэний ч төлөө амьдраагүй зөвхөн өөрсдийнхөө төлөө амьдардаг, эгэл ард иргэд ч энэ жишгээр явж байна гэтэл эгэл иргэдийнхээ идэх хоол амьдрах эрхэнд халдаж хүний эрхийг дээд зэргээр зөрчиж байгаа манай улс  дарга нарын дарангуйлалаас ард иргэд одоо туйлдаж байна.

Өнөөдөр жил дамнасан хорионы дүнд иргэн бүртээ 300,000 мянган төгрөг өгөөд өнөөх нь өр зээлэндээ явж дуусаад ахиад л засаг нь хөл хорьчихлоо. Хөл хорьсон болохоос ам хориогүй байлтай гэсэн ч дугарсан бүрийн буруу болж торгох хорих хууль л иргэдэд үйлчлэх юм.Туйлдсан иргэд өвчин тусаад биш өлбөрч үхэх дээрээ тулаад дансны хуулга хоосон хөргөгчөө дэлгээд тусламж гуйж цөхөрч байна.

Энэ бүхний дараа төр минь өөрийн гэсэн ухаантай байна уу? Харсаар үзсээр ард иргэдээ хавцал руу өнхрүүлээд явуулчихлаа харин араас нь санаа зовох битгий хэл Өөрсдийн нам сонгууль яриад тараана бутраана гээд алалцаад яваа та нарт өөрийн ухаан байна уу? Эсвэл үнэхээр ичих нүүргүй харалган болчихсон юм уу?

Сэтгэлийн хямралд, эдийн засгийн хямрал хүчирхийлэл, дарамт энэ Монгол улсад болж байгаа зүйл гэж хаана байна, үр хүүхдүүдийнхээ зургийг тавиад тусламж гуйж байгаа иргэд даанч дэндүү гэх үү энэ бүхний хаагуур зөрөөд шийдвэр гаргаад буй дарга нарыг ойлгох ухаан хэрэгтэй байна. Та нарын тэмцэлдээд байгаа сөргөлдөөн ард түмний төлөөх үнэн шударгын төлөө тэмцэл мөн үү?

Дөрвөн хананы голд суугад хотоо тольдох биш эгэл ард дундаа ороод гаргасан шийдвэр ээ ахиад нэг хараад дүгнэ гэж иргэд  хэлэх биш амьдрал нь харуулаад байна.

COVID-19 хямралын нийгэм, эдийн засаг, эмзэг бүлэгт үзүүлж буй нөлөөлөл, хямралаас гарахын тулд засгийн газар, хариу үйлдлийг тохируулах, энэ ажилд хэн ч хоцрохгүй байхыг баталгаажуулах үндсэн үүргээ биелүүлэх цаг ирсэн.

 

Нийгэм, эдийн засгийн яаралтай хариу арга хэмжээ авахгүйгээр энэ зовлон шаналал улам бүр нэмэгдэж, олон жилийн турш амьдрал, амьжиргаанд аюул учруулах эрсдэл нь бэлэн боллоо. Энэхүү хямралын үед яаралтай хөгжлийн хариу арга хэмжээг авч ирээдүйгээ харах цаг ирсэн. Дарга нарын талцал зөрчилдөөнөөс илүү тулгамдаад байгаа асуудал энэ харин дараа нь та нарт суудал ширээний маргаан хийхэд оройтохгүй болов уу.

 

Хэл хөл хорио ба Иргэдийн үнэн төрх

 

Хэл хөл хорио ба Иргэдийн үнэн төрх

 

Хэл хөл хорио ба Иргэдийн үнэн төрх

 

Хэл хөл хорио ба Иргэдийн үнэн төрх

 

Хэл хөл хорио ба Иргэдийн үнэн төрх

 

Хэл хөл хорио ба Иргэдийн үнэн төрх

 

Хэл хөл хорио ба Иргэдийн үнэн төрх

 

Хэл хөл хорио ба Иргэдийн үнэн төрх

 

Хэл хөл хорио ба Иргэдийн үнэн төрх

 


 

 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.