Бодлогогүй ''Хөл хорио''


 

Бодлогогүй ''Хөл хорио'' 

Хорио тавихдаа ядаж хэд хоногийн өмнөөс мэдэгдэх хэрэгтэй. Хөдөө ажилдаг хүн хэд хоногийн боломж гарахаар нь хотод ирээд эрүүл мэндийн шалтгаанаар гээд ирсэн хорионд орон буцаж явж чадахгүй айлд байгаад байх мэдээж хэцүү. Байр хайхаар олон сараар төлбөрөө авна гэнэ энэ мэдээж бас буруу биш. Энэ хэцүү үед хаана ч амьдрах гээд л хичээцгээж хохирох нэг нь ёстой хохь болоод үлдээд байх шиг байна. Буудал хаалттай ер нь хамаг АНН-ээ хаасан байгаа энэ үед яаралтай шугамаар ирсэн нэгнээ бид харь оронд ирсэн мэт хөсөр хаяж мартаж болохгүй. Анхны хорионд бас л ийм хүмүүс машиндаа хоноод дарга нарын ширээний цаанаас өндийж иргэдээ харахгүй гаргадаг шийдвэрт бас л иргэд дунд нь хохироод болоогүй бас хэдэн хүн эмнэлгийн тусламж авч чадалгүй бурхан болсон харамсмаар зүйл ч гарсан. Өмнө нь гаргасан алдаа дутагдалдаа үндэслэн шийдвэр гаргахгүй юмаа гэхэд гэнэтийн шийдвэр гаргахдаа анхаарах хэдэн иргэдийн арын асуудлыг бодолцож үзэх ухаан дарга нарт минь хайрлах хэрэгтэй бололтой.

Монголд хамгийн их муулуулж, олны уур бухимдал авч буй "онцгой” муулуулж буй Улсын онцгой комисынхон, Монгол улсын засгийн газар байна. Гэхдээ зөвхөн эд нар л сэтгэлгүй, чадваргүй, зохион байгуулалтгүй ажиллаад бусад нь ажлыг шижигнүүлээд байсан ч юмгүй л дээ үнэндээ бол. Муу гэвэл монголын 3 сая хүн бүгдээрээ л муу байгаа. Хамаг ажил нь олны нүдэнд ил байдаг нь л энэ хэд юм.Гэхдээ бас энэ хүмүүсийн ажил иргэдийн ирээдүй ямар байх гэдэг шийдвэр энэ хүмүүсийн гарт байхад шаардлага хүсэхээс өөр арга мэдээж алга.

 

Жил хагасын уур бухимдалтай амьдралыг ганц монголчууд ч биш дэлхий нийтээрээ туулж байна. Ер нь нийтээрээ л онлайнаар ажиллах боломжийг эрж хайж, илүү дэмий ажилд цаг мөнгө үрэх хэрэггүйгээ ойлгоод авав. Улс төр, шүүх, прокурор бузар булайгаа сайхан дэлгэцгээлээ.

Харин одоо хэн хүнгүй хөрсөн дээрээ бууж ажиллаж амьдрах хэрэгтэй гэдгийг хэдэн хүний амь нас, хэдэн гэнэтийн шийдвэрийн үр дүнгээр иргэд нь хохирох вэ? Ажил дүүрч гэхэд одоо амь насаа аятайхан аваад үлдчих гэсэн сэтгэл л иргэдэд үлдэх шив.

Тодорхойгүй хөл хорио бол нүүдэлчдийн хувьд тэвчишгүйз үйл. Нийтээрээ ковидоос гэхээсээ илүү хөл хорионоос илүү айцгааж байна. Бүх зүйл тодорхойгүй байгаа ч Ковид-19 долдугаар сар гэхэд лав дуусах нь бол тодорхой гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлж байв. Харин тэр цагт бүх юм ёстой шинээр эхэлнэ дээ.Уур бухимдалтай, юу болох гээд байгаа нь тодорхойгүй жил хагасын хугацааг 1989 – 1991 оны шилжилтийн үетэй яг дүйцүүлж болох юм. Тэр үед хүмүүс өнөөдрийнхөөс ч илүү тодорхойгүй байдалд амьдарч,өнөөдрийнхөөсч илүү архи ууж, амиа хорлоцгоож байсан юм.

 

"Уурлаагүй үед шийдэгдээгүй асуудал, уурлаад шийдэгдсэн тохиолдол байхгүй” гэж сайхан үг бий.

С.Чинтогтох


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.