Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогц үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэн хийж байгаа “Sun Medical center UB” эмнэлгийн Гэмтэл, мэс заслын тасгийн эрхлэгч Г.Энхбаттай ярилцлаа.
-“Sun Medical center UB” эмнэлгийнхээ үйл ажиллагааг танилцуулаач...
-Сайн байцгаана уу. Манай эмнэлэг нэгдсэн шинжилгээ, амбулатор, гэмтэл, мэс засал гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Нэгдсэн шинжилгээ нь байгууллагуудын урьдчилан сэргийлэх үзлэгийн шинжилгээнүүд хийгдэнэ. Гаднын бүх том лабораторын шинжилгээнүүд хийгдэж байна. Амбулаторын чиглэлээр нүд, чих, хамар, хоолой, мэдрэл, нуруу нугас, гэмтэл, шүд гэсэн чиглэлээр, нэгдсэн эмнэлгийн статусын бүх чиглэлээр үйл ажиллагаа үзүүлж байгаа гэсэн үг.
-Танай эмнэлэгт өнөөдрийн байдлаар нийт хэчнээн хүн хэвтэн эмчлүүлж байгаа вэ?
-Гэмтэл, мэс заслын тасаг нийт 30 ортой. Одоогийн байдлаар 12 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор хэвтэн эмчлүүлэгсдийн тоо цөөрсөн хэдий ч бид үйл ажиллагаагаа хэвийн явуулаад, өвчтөнүүдээ гаднаас аваад, эмчилгээ үйлчилгээ хэвийн явагдаж байна.
-Танай эмнэлэг монголчуудын дунд элбэг тохиолддог өвдөг, түнхний мэс заслыг хийж байгаагаараа онцлогтой. Мэс заслын тасгийн эрхлэгчийн хувьд яагаад энэ өвчлөл монголчуудын дунд зонхилж байна, үүнийг эмчлэх талаар мэдээлэл өгөөч...
-Өвдөг, түнхний үе солих мэс засал бол манай хийдэг онцлох хагалгааны нэг. Монголчуудын хувьд өвдөг, түнхний үрэвсэл нь маш олон шалтгаантай. Буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг, гэмтэл бэртэл, биеийн жин, амьдралын буруу хэв маягтай холбоотой. Ихэвчлэн 45-аас дээш насны эмэгтэйчүүдэд тохиолддог өвчин. Манай эмнэлэг үзэж, оношлоод аль үе шатан дээрээ явааг нь тогтоож, эмийн эмчилгээ, тарилга эмчилгээ, мэс заслын алинаар нь эмчлэгдэхийг шийддэг.
-Мэс засалд орсон тохиолдолд ямар гам барих ёстой вэ. Энэ өвчин дахидаг уу?
-Өвдөгний үе солих хагалгаа үе шатаасаа хамаараад хэвтэн эмчлүүлэх, эмийн зардал, тарилга, боолт, физик эмчилгээг багтаасан багцыг бид санал болгодог. 14 хоногийн хугацаатай хэвтэн эмчлүүлнэ.
-“Sun Medical center UB” эмнэлэг амбулаторын чиглэлээр бүх шинжилгээг авч байна уу?
-Клиник лабораторын түвшинд бүх шинжилгээг авч байгаа. Нэмээд бид ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор ковидын түргэвчилсэн болон PCR шинжилгээг авч байна. Мөн дархлаа тогтоцын шинжилгээг хийж эхэлсэн.
-Монголчуудын хувьд амьдралын буруу хэвшил, хөдөлгөөний дутагдал зэргээс үүссэн өвчлөл их байдаг юм байна. Эдгээрээс өөр ямар шалтгаанаар өвчлөл үүсэж байна?
-Монгол хүмүүсийн онцлог, цаг агаарын онцлог мэдээж байна. Хоёрдугаарт гэмтэл бэртэл зонхилоод эхэлчихсэн. Гэмтэл бэртэл аваад түүнийгээ тоохгүй явсаар ужиграад хүндрэл үүсэж байна. Өвдөг, түнх, ер нь ямар ч үен дээр энэ нь тохиолдож болно.
-Чих, хамар, хоолой, дотор, зүрх судас, эмэгтэйчүүд гээд бүхий л төрлийн шинжилгээ хийдэг гэж та түрүүн ярьсан. Танай эмнэлэгт хийгдэж байгаа шинжилгээ, үйлчилгээнүүдийг дэлгэрэнгүй дурдвал?
-Манай эмнэлэг амбулаторын чиглэлээр зүрх судас, дотор, мэдрэл, нуруу нугас, гэмтэл, мэс засал, нүд, шүд, чих, хамар, хоолойн шинжилгээ, ходоодны дуран гэсэн үйлчилгээнүүдийг нэг дор үзүүлж байгаа.
-Ковидын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед танай эмнэлгийг зорьж ирж буй үйлчлүүлэгч нарт ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Манай эмнэлгийг зорьж ирж байгаа хүмүүст бид заавал ковидын шинжилгээ өгсөн байх гэсэн шаардлага тавихгүй байгаа. Амбулатор маань нээлттэй үйл ажиллагаа явуулж, хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдээсээ л түргэвчилсэн юмуу PCR шинжилгээ авч байна. Манай эмнэлэгт ажлын өдрүүдэд 08:30-16:30 цаг, амралтын өдрүүдэд 09:00-14:00 цагийн хооронд хандахад нээлттэй.
Сэтгэгдэл