Гадаадаас ирсэн 28 иргэнээс халдвар илэрсний 19 нь Энэтхэг улсын иргэн байна


Онгоцонд согтуурхсан монголчууд ба МИАТ-ийн залхаан цээрлүүлэлт 
Улсын хэмжээнд 4-р сарын 29-ний өдөр 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1356 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүнд гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 28 тохиолдол байгаа юм. Эдгээр иргэд энэ сарын 23, 26-ны өдөр Энэтхэг, Казахстанаас ирсэн байна.

Энэ сарын 26-ны өдөр Энэтхэгээс ирсэн тус улсын 19 иргэнээс халдвар илэрсэн бөгөөд 18 нь Дорноговь аймагт, нэг нь Улаанбаатарт тусгаарлагдан эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт ковид-19-ийн хүндрэлээр найман хүн нас барж, нас барсан хүний тоо 110 боллоо. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.