Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтаар гаргаж байна


 

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтаар гаргаж байна

 

 

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр яллагдсан Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй нөхцөл байдал шинээр үүссэн. Учир нь ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарыг бусдын эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган ялласан юм. Улсын дээд шүүхээс тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буюу шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаасан байна. Хяналтын шатны шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргахаар шийдвэрлэсэн бол Ц.Амгаланбаатарын өмнө нь үйлдсэн гэмт хэргийн шийтгэлийн хугацаа үргэлжилж байгаа юм. 


Өмнөх шатны шүүхээс 2017 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 185 дугаар тогтоолоор Ц.Амгаланбаатарт 20, Б.Содномдаржаад 20, Т.Чимгээд 20 жилийн хорих ял оноож, ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргаад байсан юм.

Үүнтэй холбогдуулан прокурорын байгууллагаас нууцын зэрэглэлтэй дүгнэлт дээд шүүхэд хүргүүлж, уг дүгнэлтийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцжээ. Улмаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан байна. 

 




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.