Монгол 20 сая ам.долларын зээл авна


Монгол 20 сая ам.долларын зээл авна

 

Монгол Улс экспортоо тэлэх, төрөлжүүлэхийг дэмжиж Олон улсын хөгжлийн агентлагаас 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болжээ. Зээлийг Дэлхийн банкны гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс баталсан байна.

Энэхүү хөнгөлөлттэй зээл нь экспортыг хөгжүүлэх төслийг санхүүжүүлэх юм. Экспортыг хөгжүүлэх төсөл нь Монголын уул уурхайгаас бусад салбарын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих бөгөөд тэдний экспортод гарах чадварыг дээшлүүлж, экспортын зах зээлд хүрэх боломжийг тэлэх юм. Төслийн хүрээнд сургалт зохион байгуулах, тэтгэлэг олгох, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн экспортод гаргах бараа бүтээгдэхүүнийг даатгах юм. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхэд төсөл дэмжлэг үзүүлэх бөгөөд Монгол улсын ажил эрхлэлт, бүтээмжийг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

"Экспортод нь уул уурхайн бүтээгдэхүүн давамгайлдаг Монгол Улсын хувьд экспортыг хөгжүүлэх төсөл нь экспортыг төрөлжүүлж, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ” гэж Дэлхийн банкны Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Жэймс Андерсон хэллээ.  Тэрбээр "Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг бэхжүүлэх нь Монголын хүн амын бага орлоготой хэсэгт сайн нөлөө үзүүлнэ” гэж үзэж байгаа аж. 

2015 оны дүнгээр Монголын экспортын 87 хувийг уул уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлж, харин ноолууран бүтээгдэхүүн таван хувийг эзэлжээ. Экспортыг төрөлжүүлснээр бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нийт үйлдвэрлэлийг дэмжиж, улмаар зах зээлд шинэ оролцогчдыг бий болгох юм байна.

 Т.ТУУЛ

Эх сурвалж:News.mn  Линк: http://www.news.mn/r/308658


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.