Хойд хөршийн төлөөлөгч Монгол эмчид талархал илэрхийлжээ


Хойд хөршийн төлөөлөгч Монгол эмчид талархал илэрхийлжээ

 

АСЕМ-ын дээд түвшний арваннэгдүгээр уулзалтын үеэр манай эмч мэргэжилтнүүд гадны хоёр төлөөлөгчид мухар олгойн мэс засал хийжээ. Мөн 68 настай төлөөлөгчийн дунд чөмөг гэмтсэн учраас түнхийг нь сольсон байна.

Өндөр дээд түвшний уулзалтын үеэр Нийслэлийн түргэн тусламжийн төв 24 цаг бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан.

Энэ үеэр хойд хөршийн төлөөлөгч бүсгүй ихэр хүүхэдтэй болсноо мэджээ. Ийнхүү тэрбээр нутагтаа очоод Монголын эмч нарт талархсан сэтгэгдлээ илэрхийлж, утсаар холбогдсон байна.

Нийслэлийн түргэн тусламжийн төвийнхөн ч энэ үеэр үүргээ сайн биелүүлж АСЕМ-д ирсэн таван төлөөлөгчид үйлчилжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан  

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.