Энэ сарын 25 -ны өдөр буюу өнгөрсөн мягмар гаригт 50 настай эмэгтэй Худалдаа хөгжлийн банкны "Шангрила" салбараас хуурамч бичиг баримт үйлдэж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, тус эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хятадын хөрөнгө оруулалттай компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, залилсан үйлдсэн байна.
Тэрбээр хэргийг доорх этгээдүүдтэй хамт үйлдсэн бөгөөд тэднийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна.
Уг мэдээллийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "баривчлагдсан гэсэн мэдээлэл худлаа, түүнчлэн гурав биш дөрвөн хүн уг хэрэгтэй холбоотой" гэсэн ба удахгүй энэ талаарх мэдээлэл гаргана хэмээсэн юм. Хэргийн талаар эх сурвалжаас тодруулж, эрж хайснаар Б.Энхбаатар, Б.Баттулга, Б.Бямбадорж нар нь зөвхөн банк луйвардаагүй бөгөөд нэг биш хувь хүн, байгууллагыг итгэл төрүүлэх замаар луйварддаг муу аргад "мэргэшсэн” этгээдүүд хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлоод буй.
Сэтгэгдэл