"Монголын оюуны өмчийн хууль" болон "Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тэдгээрийн үйл ажиллагаанд баримтлах журам" батлагдсантай холбогдуулан Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 03 сарын 29-ны А/27 тоот тушаалын дагуу Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн төлөөлөгчийг холбооны гишүүнээр бүртгэх ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байгаа бөгөөд оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг Монголын Оюуны өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн холбоонд гишүүнээр бүртгэж, нэгдсэн цахим мэдээллийн сан үүсгэх зорилгоор бүртгэлийн ажил явагдаж байна.
Та Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр бүртгүүлэхийг хүсвэл дараах бүртгүүлэх холбоосоор орж бүртгүүлнэ үү.
Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdQYUTECPVJPBw955nF3__0_jKcBQvLWqr2EAF5SqzyogPKMg/viewform?fbclid=IwAR2AgB_Pm-2hGngH4jj8MKUd6i_OE8jPWgBoEJ_qAXOm6C94etAAfJbrDm0
Жич: Иргэний үнэмлэх, зураг, ОӨИТ тусгай зөвшөөрлийн хуулбар зэрэг баримт, мэдээллийг оруулах тул уг хуудас руу gmail хаягаар нэвтрэн орж, бөглөхийг хүсье.
Сэтгэгдэл