“МОНГОЛ БАЗАЛЬТ” ХХК МОНОПОЛДОЖ БУСДЫН ЭРХ АШГИЙГ ХОХИРООЖ БАЙНА


“МОНГОЛ БАЗАЛЬТ” ХХК МОНОПОЛДОЖ БУСДЫН ЭРХ АШГИЙГ ХОХИРООЖ БАЙНАОлон улсын барилгын салбарт хэрэглэж байгаа эрчим хүчний хэмнэлт, дулааны алдагдлыг бууруулах нэг төрлийн хөвөн бүтээгдэхүүнийг чулуун хөвөн гэж нэрлэдэг. Тус бүтээгдэхүүний гадаад нэршил нь rockwool гэнэ.

Энэ нь тухайн төрлийн бүтээгдэхүүний олон улсын ерөнхий нэршил юм. Яг л АРХИ, ПИВО, КОМПЬЮТЕР, ГУТАЛ гэсэнтэй адилхан.

"Монгол базальт” ХХК rockwool гэдэг нэрийг Монголын оюуны өмчийн газар бүртгүүлсэн гэнэ. Тэгээд энэ ерөнхий нэршилтэй "ROCKWOOL” барааны тэмдэгийг Гаалийн ерөнхий газрын дарга, Оюуны өмчийн газрын даргын хамтарсан 2009 оны 298/41 тоот тушаалаар батлагдсан "Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын дагуу гаалийн бүртгэлд бүртгүүлжээ.

Ингэснээр бусад аж ахуй нэгж, хувь хүн ийм нэршилтэй барааг хилээр нэвтрүүлсэн тохиолдолд Гаалийн тухай хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасны дагуу саатуулж, Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт шалгалтын албанд шуурхай мэдэгдэх гэнэ.

Хэхэ. Ёстой хэлэх ч үг алга даа. Эрхэм хүндэт Оюуны өмчийн газрын хамт олон, Гаалийн ерөнхий газрынхаан.

За маш энгийнхээр тайлбарлавал: Бид ГУРИЛ /FLOUR/ гэдэг ерөнхий нэршилтэй бүтээгдэхүүнийг мэднэ. Дэлгүүрийн лангуун дээр олон улс оронд үйлдвэрлэсэн, олон янзын савалгаатай, олон сортын ГУРИЛ хар мянгаараа байгаа. Хилээр орж ирж л байдаг, бид хэрэглэж л байдаг. АЛТАН ТАРИА компани энэ нэрийг оюуны өмчөөр баталгаажуулаад бусад оруулж ирж байгаа ижил нэртэй бараануудыг хураалгаад байвал юу болох вэ. CANDY гэсэн нэртэй бүтээгдэхүүнүүдийг хураагаад байвал юу болох вэ. ГААЛИЙНХААН.

Гадны ийм ерөнхий нэр томьёонд оюуны өмчийн эрх өгдөг Оюуны өмчийн газар, тэрнийг нь баталгаажуулсан Гаалийн ерөнхий газрын энэ үйлдлээс АВИЛГА үнэртэж байгааг нуух юуун.

Ингээд зогсохгүй Монголд орж ирсэн ROCKWOOL төрлийн бүтээгдэхүүнүүдийг буцаан гадагш нь гаргах шийдвэрийг Гаалийн ерөнхий газар болон Оюуны өмчийн газрынхан гаргасан сурагтай. Учрын тодруулахаар ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИЖ БАЙНА гэнэ дээ. Адилхан чанартай бүтээгдэхүүнүүдийн үнийг нь сонирхвол манайд үйлдвэрлэж байгаа нь 30 000 төгрөг бол гаднаас орж ирсэн нь 10 000 төгрөгийн үнэтэй гэх мэдээлэл байна.

Ямартай ч бид энэ талаар эргэн мэдээлэх болно. Энэ тал дээр манай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, МХЕГ, АТГ зэрэг холбогдох байгууллагууд анхаарал тавьж ажиллана гэдэгт найдаж байна.

Ингэж нэг монополь бий болгож бусдын хохироож болохгүй нь хэнд ч ойлгомжтой биз…

БАРИМТУУДЫГ ХАВСРАЛТААР ҮЗҮҮЛЭВ:

11998336_400554223477365_914311095_n 11998151_400554213477366_1436954568_n 11348913_400554236810697_16933726_n 11780495_400554220144032_1894539836_n 11924681_400554243477363_257894311_n 11938076_400554210144033_2059501038_n 11950907_400554206810700_1507435844_n 11992311_400554216810699_150680639_n 11994286_400554226810698_369398766_n 11998151_400554213477366_1436954568_n 11998336_400554223477365_914311095_n

н.МӨНХ

ЭХ СУРВАЛЖ: WWW.FACT.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.