Цагдаагийн ерөнхий газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс PUBG, Мobile legend, DOTA-2, Counter-Strike: Global Offensive зэрэг цахим тоглоомуудыг Монгол Улсаас хандалт хийх эрхийг хаалгах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргажээ. Учир нь эдгээр тоглоомууд нь өсвөр насныханд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжлийн байгуулагуудын судалгаанд үндэслэн гаргасан байна.
СЭМҮТ-ийн хийсэн судалгаагаар өсвөр насныхан цахим тоглоомонд донтсоноор харгис, догшин зан авиртай болохоос эхлэн бие сэтгэлийн олон эмгэгт өртөж, гэмт хэрэгт өртөх, гэмт хэрэг үйлдэх зэрэг олон эрсдэлд ордог ажээ. Харилцаа, холбооны зохицуулах хорооноос эдгээр тоглоомыг хаах эсэх талаар эцсийн шийдвэрийг гаргах юм байна.
Сэтгэгдэл