Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар дүүргээ “Хоггүй болгоё” уриатай хаврын их цэвэрлэгээний аян үргэлжилж байна. Тус аянд дүүргийн хороо бүрээс залуус сайн дураараа нэгдэж, 100 залуу өнгөрсөн сарын 28-наас цэвэрлэгээ хийж эхэлсэн. Одоогийн байдлаар залуус дүүргийн 24 хороог цэвэрлэж, 70 тонн орчим хог ачуулаад байна. Аяны хүрээнд ил, задгай хаясан хогийг цэвэрлэхээс гадна хотхоны дунд байрлах хүүхдийн тоглоомын талбайг угааж, арчин, халдваргүйтгэл хийж байгаа юм.Өнөөдөр Хужирбулангийн 23 дугаар хороо, Улиастайн 28 дугаар хороонд цэвэрлэгээ хийсэн бол маргааш 11, 20 дугаар хороог цэвэрлээд “Хоггүй болгоё” аян хаалтаа хийнэ. Уг ажил нь иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалахад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт үүсэж байгаа хог хаягдлыг арилгах, цэвэрлэгээний менежментийг сайжруулах зорилготой.Жил бүр энэхүү аяныг зохион байгуулах бөгөөд тус ажлын хүрээнд гарсан хог хаягдлыг хурдан, шуурхай тээвэрлэх, гуу жалганд үүссэн хур хогийг цэвэрлэх, нийтийн эзэмшилд байгаа эд хөрөнгийн засвар, үйлчилгээг хийж гүйцэтгэсэн байна.
Сэтгэгдэл