Э.ЭНХБАТЫН АР ГЭР: Юм түшиж алхдаг, ярьдаг болсон гэх мэдээлэл ХУДАЛ


 Э.ЭНХБАТЫН АР ГЭР: Юм түшиж алхдаг, ярьдаг болсон гэх мэдээлэл ХУДАЛ

Улсын өсөх идэр начин Э.Энхбат олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтсэн. Түүнд эмч нар хоёр ч удаа унтуулга хийж, бие нь дээрдэхгүй байсаар БНСУ-ыг эхнэр, дүүгийн хамт зорьсон юм. Тэгвэл Э.Энхбат начны биеийн байдал дээрдэж, юм түшиж алхдаг, ярьдаг болсон гэх мэдээлэл гараад байна.

Энэ мэдээлэл үнэн эсэхийг түүний ар гэрийнхнээс тодруулахад "Цахим орчинд Э.Энхбат юм түшиж алхаж, ярьж хэлэх нь хэвийн болсон гэх худал мэдээллүүд цацагдаж байна. Юм түшиж алхаж байгаа гэдэг худал” гэлээ. Э.Энхбат начин ухаан орсон ч хөл, гараа санаснаараа хөдөлгөж чадахгүй, хэвтрийн дэглэм сахиж байгаа аж.

Харин улсын начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан Н.Түвшинбаяр өнгөрөгч тавдугаар сарын 20-ны өдөр суллагдаж, гадуур байцаалт өгч байгаа билээ.

Эх сурвалж: Ergelt.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.