Н.Түвшинбаяр: "Э.Энхбатын эмчилгээнд шаардагдах бүхий л зардлыг гаргана" гэжээ


Н.Түвшинбаяр: "Э.Энхбатын эмчилгээнд шаардагдах бүхий л зардлыг гаргана" гэжээ

 

Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт зодуулж, тархиндаа хүнд бэртэл авсан Улсын начин Э.Энхбатыг БНСУ-д эмчлүүлэхээр өнөөдөр  "Хүннү эйр” компанийн тусгай нислэгээр БНСУ руу  ар гэрийнхнэн, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч, сувилагч нарын хамт авч явсан билээ.
 
Тэгвэл Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров энэ тухай: "Н.Түвшинбаярын ар гэрийнхэн эмчилгээтэй холбоотой зардлуудыг гаргаж байгаа. Жишээблэл "Хүннү эйр” компанийн  тусгай нислэгийн зардлыг 100 хувь төлсөн, мөн Солонгост хийлгэх эмчилгээний урьдчилгаа зардлуудыг төлсөн.
 
Ер нь Н.Түвшинбаяр Э.Энхбатын биеийн байдалд маш их санаа зовж буй бөгөөд цаашид гарах  бүхий л зардлыг төлнө." гэв.
 
С.Сарнай

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.