ЗГ: Улаан бүсэд ажиллаж буй 13000 эмч, эмнэлгийн ажилтанд нэг удаа 2 сая төгрөг олгох санал оруулав


ЗГ: Улаан бүсэд ажиллаж буй 13000 эмч, эмнэлгийн ажилтанд нэг удаа 2 сая төгрөг олгох санал оруулав 

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, 2021 оны төсвийн оны тодотголыг УИХ-д оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсвийн тодотголд: 

  • Улаан бүсэд ажиллаж байгаа 13000 эмч, эмнэлгийн ажилтнуудад нэг удаа 2 сая төгрөгийн тэтгэмж олгох
  • Улаан бүсэд ажиллаагүй 19.5 мянган эрүүл мэндийн салбарын ажилтнуудад нэг удаа 1 сая төгрөг
  • Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 50 хувиар нэмэх шийдвэр гаргаж, төсвийн тодотголд тусгасан гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулав. 

Цаашид цар тахалтай тэмцэх арга хэмжээнд зориулж 2000 ор дэлгэхэд 110 тэрбум төгрөг, резидент эмч нарыг дайчлан ажиллуулахад 3.7 тэрбум, эмийн нөөц бүрдүүлэх санхүүжилтэд 60 тэрбум төгрөг төсөвлөхөөр тусгаж, УИХ-д өргөн мэдүүлж байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.