Н.Энхбаяр ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал боллоо


Н.Энхбаяр ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал боллоо

 

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар томилжээ.

Стратеги судалгааны хүрээлэн нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг уялдуулах зорилгоор чиг үүргийн байгууллага болон эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран ажилладаг.

Үндэсний аюулгүй байдалтай холбоотой явуулж буй судалгааны ажлын уялдааг хангах, мэдээлэл харилцан солилцох, үндэсний аюулгүй байдлын асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагаанд эрдэм шинжилгээний байгууллагын гаргасан санал, зөвлөмжийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд зорилготой ажилладаг байна.

Тус хүрээлэнгийн захирлаар өмнө нь Х.Даваасүрэн ажиллаж байсан юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.