"Төрөөс шатахууны үнийн өсөлтөд хатуу арга хэмжээ авбал шатахууны хомсдолын асуудал үүснэ"


"Төрөөс шатахууны үнийн өсөлтөд хатуу арга хэмжээ авбал шатахууны хомсдолын асуудал үүснэ"

 

АМГТГ-аас "АИ-92" авто бензиний үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр өссөн шалтгааны талаар мэдээлэл өглөө. АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Шатахуун импортлогч ААН-үүдтэй хамтран өргөн хэрэглээний "АИ-92" шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах талаар арга хэмжээ авсаар ирсэн. АИ-92 төрлийн автобензиний жижиглэн борлуулалтын үнийг 2020 оны тавдугаар сараас хойш, АИ-92 төрлийн автобензиний жижиглэнгийн үнийг Улаанбаатар хотод 1450 төгрөгөөр, орон нутагт 1480-1670 төгрөгөөр тогтвортой барьж ирсэн. Манай улсын хувьд шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хил үнээс шууд хамаардаг. Олон улсын зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт нь шатахууны үнэ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн. Хэрэв төр засгаас шатахууны үнийн өсөлтөд хатуу арга хэмжээ авбал шатахууны хомсдолын асуудал үүснэ. Түүнчлэн компаниуд үүдээ барьж, импорт буурна гэсэн үг. Засгийн газраас зүгээс одоогийн байдлаар онцгой байдлын албан татварын үнийг хөнгөлсөн байгаа. Цаашид яах талаар хэд хэдэн хувилбарыг яам, агентлагийн зүгээс судалж байна. Нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Найман сарын хилийн үнийг харж байна. Тухайн сарын газрын тосны үнээс хамаарч шатахууны үнэ өсөх, буурах нь шийдэгдэнэ. Өнөөдөр шатахуун импортлогч компаниуд АИ-92 автобензинийг литр тутамдаа 2000 орчим төгрөгөөр худалдан авч 1750 төгрөгөөр хэрэглэгч нарт зарж байна" гэлээ.
Газрын тосны үнийн өсөлттэй холбогдуулан хөрш орнуудын шатахууны үнэ 2021 оны зургаадугаар сарын 28-ний байдлаар,
-ОХУ-д АИ-92 автобензиний үнэ литр тутамдаа 1950 төгрөг, ДТ-ний литр тутмын үнэ 1918 төгрөг байна.
-БНХАУ-д АИ-92 автобензиний үнэ литр тутамдаа 3274 төгрөг, ДТ-ний литр тутмын үнэ 2887 төгрөг байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.