Цалингаа хоёр дахин нэмүүлэхийг шаардаж, төв талбайд суулт зарлаж буй эмч, ажилтнуудтай Эрүүл мэндийн сайд С.Энхболд уулзлаа.
Тэрбээр "Та бүхний шаардлагыг сайдын хувьд дэмжинэ, энэ асуудлаар байнга өөрийн байр сууриа илэрхийлж байна. Гэхдээ та хэд маань энэ хэцүү цаг үед ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаад баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна. Цалин нэмэх асуудлыг Засгийн газарт байнга тавьж, холбогдох сайд нартай уулзаж байгаа. Миний бие та бүхний адил цалин мөнгө хүрэлцээгүй байх ямар хэцүү байдаг, эрүүл мэндийн салбарын ажилтны цалин өнөөдөр ямар түвшинд явааг сайн мэднэ. Эхнэр бид хоёр хоёулаа эмч.
Түрүүн УОК-ын хурал тараад холбогдох хүмүүстэй нь уулзаж, ярилцсан. Хамтдаа гурван талт хэлэлцээрийн ширээнд сууж, сайн ярилцах хэрэгтэй байна. Өнөөдөр 17:00 цагт Эрүүл мэндийн яаман дээр Үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд, МАН-ын гишүүдтэй гурван талт хэлэлцээр хийнэ. Ямар гаргалгаа байна, хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн юм.
Сэтгэгдэл