Фургон онхолдож, 5 сартай нярай амиа алджээ


Фургон онхолдож, 5 сартай нярай амиа алджээ

 

2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 334 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 237 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 5, орон нутагт  4 хүн гэмтэж 1 хүн амь хохирсон байна. 

2021.07.06-ны өдрийн 18:00 цагийн орчим Дорноговь аймаг Хатанбулаг сумын  нутагт уаз фургон маркийн автомашин онхолдож, зорчигч 5 сартай нярайн амь хохирсон. 

Жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин, хөдөө орон нутгийн замд гарахдаа техникийн үзлэг оношилгоонд бүрэн хамрагдаж тээврийн хэрэгслээ бэлдсэний дараа аян замд гарах, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгслийг тогтмол зүүж хэрэглэн хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.