Нэг өдөрт зам тээврийн ослын шинжтэй 221 дуудлага бүртгэгджээ


Нэг өдөрт зам тээврийн ослын шинжтэй  221 дуудлага бүртгэгджээ

 

2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 366 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй  221 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 8, орон нутагт 2 хүн гэмтсэн байна. Хүүхэд гэмтсэн осол 2 бүртгэгдсэн байна.

Жолооч, зорчигч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо бие биедээ хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой оролцох, жолооч зорчигч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүсийг тогтмол зүүж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.