Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт самар түүхээр явсан дөрвөн иргэн сураггүй болжээ. Тэдний ар гэрийнхний зүгээс болон сумын цагдаагийн газар, Онцгой байдлын газраас иргэдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Бид энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад "Самарт явсан дөрвөн иргэн сураггүй болсон тухай дуудлагыг долоодугаар сарын 17-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. Улмаар цагдаа, онцгойгийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Өнөөдөр буюу долоодугаар сарын 21-ний өдөр ЦЕГ-аас тухайн иргэдийг эрэн хайх ажиллагаанд онгоц нисгэх албан бичгийг ОБЕГ-т өгсөн. Үүний дагуу Нисэх хүчний 303-р ангиас онгоц нисгэхээр болсон. Одоогоор бэлтгэл ажлыг хангаж байна” хэмээсэн юм.
Онгоцны нэг цаг нисэх өртөг ойролцоогоор 4.5 сая төгрөг байдаг тухай тэрээр хэлсэн юм.
Сэтгэгдэл