Тухайн үед манай хөгжөөн дэмжигчдийн дунд "Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгийн хөтлөгч, аялагч Г.Ганхүү байсан аж. Тэрбээр болсон явдлын талаар тайлбар хийхдээ"За өглөө босоод ирсэн чинь Стадионоос хөөгдсөн гэх хэрэгт унасан байна. Би ямар ч спортын арга хэмжээнд явахдаа төрийн далбаагаа авч явдаг уламжлалтай бүх улсын алтан балиашгууд тэгдэг байх. Хөл бөмбөг үзэхээр Английг зорихдоо ч Монгол төрийн далбаагаа дэлгэдэг, хүмүүс маш ихээр сонирхдог, хаанаас ирсэн зургаа хамт авахуулъя гэх мэт.
Өчигдөр яг л тийм зүйл болсон хэн ч бид нарыг ирж хөөж туугаагүй, хэн ч тэнд орилж хашхираагүй, хэн ч стадионоос хөөгдөөгүй. Харин ч бидэнтэй хүмүүс ирж зураг хөргөө авхуулж сайхан танилцацгаасан.Олимпын үеэр ийм л байдаг.Ийм илт худал мэдээлэл түгээгээд байгаа сайтуудыг ойлгохгүй байна. Та бүхнийгээ эвгүй байдалд оруулсан бол гүнээ хүлцэл өчье, Төрийн далбаагаа эвхээд чимодандаа хийчихсэн ахиж гаргахгүй ккк. Уржигдар ногоон паспортын хэрэгт, өчигдөр Стадионоос хөөгдсөн хэрэгт өнөөдөр яах юм бол” гэжээ.
Сэтгэгдэл