Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1231 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо 161575 болоод байна. Улаанбаатар хотын хэмжээнд 496 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 734 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас зургаан хүн нас барж, нийт нас баралтын тоо 802 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 6556
-Хүндэвтэр 2714
-Хүнд 928
-Нэн хүнд 181 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 10798 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 2157 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 10379 иргэн байна. Үүний 396 нь жирэмсэн, 1769 хүүхэд байна.
Сэтгэгдэл