Аялагчдыг үерийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхааруулав


Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна | News.MN 

Сэлэнгэ мөрний эх, Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Үүр, Хэнтий нурууны арын Улз, Увс нуурын Намир зэрэг голуудын усны түвшин өнөөдрийн байдлаар өмнөх өдрийнхөөс /2021.07.29/ 10-30 см нэмэгджээ. Мөн Сэлэнгэ, Бэлтэс, Дэлгэрмөрөн Идэр, Хэрлэн, Онон, Улз, Онги, Байдраг, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 10-40 см давсан байна.

Харин Халх, Орхон гол Орхонтуул сум орчмоор үерийн аюултай түвшинг 10-80 см  даван хүчтэй үерлэжээ. Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.