Францын боксчин НЭГ ЦАГИЙН ТУРШ рингэн дээр эсэргүүцлээ илэрхийлэв


Францын боксчин НЭГ ЦАГИЙН ТУРШ рингэн дээр эсэргүүцлээ илэрхийлэв

 

Францын боксчин Мурад Алиев олимпын боксын +91 кг жингийн шөвгийн дөрөвт Британийн тамирчин Фрейзер Кларктай хийсэн тулааны дараа 30 минутын турш рингнээс буулгүй, шүүгчдийн шийдвэрийн эсрэг эсэргүүцлээ илэрхийллээ.

Өнөөдөр болсон тулааны үеэр Алиев өрсөлдөгчийнхөө эсрэг толгойгоороо аюултай үйлдэл хийсний төлөө хасагдаж, ялагдал хүлээсэн юм. Францын тамирчин энэ шийдвэрийг эсэргүүцэж, рингийн буланд 30 минут суув.

Үүний дараа зохион байгуулагчид Алиевыг хувцас солих өрөө рүү аваачсан ч тэрбээр буцан ирж, нэг цагийн турш ринг дээр сууж, эсэргүүцлээ үргэлжлүүлэв.

Тус тулаан өнөөдрийн хамгийн сүүлийн боксын тулаан байсан тул Францын тамирчны энэхүү эсэргүүцлийн хэлбэр тэмцээнд саад болоогүй байна.
 

 

https://news.zindaa.mn/3t74


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.