"Улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилтнуудад олгох эхний ээлжийн 1 сая төгрөгийг эрүүл мэндийн байгууллагууд руу шилжүүлж эхэллээ"


Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцин тариулах хоёрдахь хүн нь болж байна 

2021 оны Төсвийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр халдварын улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилтнуудад нэг удаа хоёр сая төгрөг олгохоор болсон.

 

Ингэхдээ долоо, наймдугаар сард хувааж олгох тухай Эрүүл мэндийн сайд мэдээлж байв.

Тэгвэл төсвийн эхний санхүүжилтээс эмч нарт олгох нэг сая төгрөгийг эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлж эхэлжээ.

Энэ тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрүүл мэндийн яамны зүгээс цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд ажиллаж буй төрийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа дэмжих зорилгоор 2021 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж урамшууллын зардлыг батлуулсан бөгөөд тус бүр 1 сая төгрөг олгохоор шийдвэрлэн төсвийн хуваарийн дагуу эхний санхүүжилтээс эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлж эхлээд байна.

Цар тахлын эсрэг, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө үндсэн тусламж үйлчилгээгээ алдагдуулалгүй ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууддаа талархал дахин илэрхийлье" хэмээн фэйсбүүк дэх өөрийн албан ёсны хуудастаа бичжээ.

Коронавируст халдварын улаан бүсэд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын 13,016 хүн байгаа аж.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.