ГССҮТ: 11 настай хүүхдийн гэмтээсэн 7 настай хүүгийн бие тогтворжсон тул энгийн тасагт шилжүүлсэн


ГССҮТ | News.MN 

13 настай охин бусдын гарт хөнөөгдөн амиа алдаж, түүний дүү болох долоон настай хүүг мөн хүнд гэмтээсэн хэрэг өнгөрсөн бямба гарагт /2021.08.07/ гарсан. Энэ хэрэгт эгч, дүү хоёрын төрөл садан болох 11 настай хүүг сэжиглэн саатуулан шалгаж байгаа тухай хэвлэлүүд мэдээлсэн билээ.

ГССҮТ-д хүргэгдэн очсон долоон настай эрэгтэй хүүхдийн бие ямар байгааг ГССҮТ-өөс тодруулахад, Хүүхэд бямба гарагт ГССҮТ-д хүргэгдэн ирж, Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэсэн. Хүүхдийн биеийн байдал тогтворжсон тул өчигдөр энгийн тасагт шилжүүлсэн гэлээ.  

 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.